А.Амбасэлмаа: ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвартай нь батлагдсан

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.03/ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ШЕЗ-д ажилладаг хүнээс коронавирус илэрсэн үү? Сэжигтэй гэж үзэн тусгаарлалт хийхдээ дарга нарыг тусгаарлаагүй гэсэн гомдол байна?
-Ойрын хавьтлуудын шинжилгээ хийх явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвартай нь батлагдсан.
Тухайн хүн нь ШЕЗ-ийн хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын хавьтлуудыг нь тусгаарлах байранд тусгаарлаж, хоёрдогч хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. 50 гаруй хүнээс шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Ойрын хавьтлыг л тусгаарлана. Дарга, цэрэг гэж ялгахгүй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ