ВИДЕО: Энэ сарын 11-нийг хүлээхгүйгээр зарим ААН-ийн үйл ажиллагааг нээж өгөөч

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цахимаар явагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.
12:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цахимаар явагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-12 дугаар сарын 11-нийг хүлээхгүйгээр зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж өгөөч. 18 аж ахуйн нэгжүүд дээр нэмээд, судалгаагаа хийгээд, үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг нээх ч юм уу. Ингэхдээ хоолны газар хүний суудлын тоог хязгаарлаад ч юм уу. Цар тахлыг анх алдсан байдлаа харахад ерөнхийдөө хяналтдаа авсан гээд УОК хэлж байгаа. Тиймээс зэрэгцүүлээд эдийн засгийн асуудлаа анхаараач ээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. 13 салбарын үйл ажиллагааг явуулж байсан. Таван салбар нэмсэн. Дараагийн бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Цаг хугацааны хувьд коронавирусийн тархалтыг нэмэгдүүлэхгүй барих үйл ажиллагаатай холбогдоод арга хэмжээгээ авна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хямралын үеийн менежмент боломжоор удирдахад чиглэнэ. Дэлхийн парламент шилэн хаалт тавиад хуралдаанаа хийж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жишгээр УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт тавьсаныг зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Халдвар тараавал хэн хариуцах вэ, эдийн засгаа таг зогсоовол хэн хариуцах вэ? Сайн туршлагаас харгалзаад хэрэгжүүлж байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг. Шилэн хоргыг авсан гишүүд анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Энэ зээлийг юун зарцуулах вэ? ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа хэр хэмжээний санхүүжилт авч хэрэгжүүлсэн бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ зээлийг ковидтой холбоотой авч байгаа зээл. Хүүхдийн мөнгө, зарим татварыг чөлөөлөх зэрэгт санхүүжүүлнэ. Зөвхөн ковидтой холбоотой үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх зээл юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ