Г.Занданшатар: Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байгаа. Чуулганы хуралдааны танхимд УИХ-ын байнгын хороодын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, хэлэлцэх асуудалтай холбоотой сайд, ажлын хэсгийнхэн сууж байгаа билээ. Цар тахлын энэ үед гишүүдийн ширээн дээр тусгаарлах шилэн хаалт байршуулсан байлаа, өчигдөр. Харин шилэн хаалтыг эсэргүүцсэн шүүмжлэлтэй холбоотойгаар авсан байв. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хямралын үеийн менежмент боломжоор удирдахад чиглэнэ. Дэлхийн парламент шилэн хаалт тавиад хуралдаанаа хийж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жишгээр УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт тавьсаныг зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Халдвар тараавал хэн хариуцах вэ, эдийн засгаа таг зогсоовол хэн хариуцах вэ? Сайн туршлагаас харгалзаад хэрэгжүүлж байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг. Шилэн хоргыг авсан гишүүд анхаараарай гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ