Шинжилгээ өгсөн иргэдийг шууд зорчуулна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:
-Улаанбаатарт саатсан иргэдийг орон нутаг руу зорчуулах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Программ гацсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 29,30 болон 12 дугаар сарын 01-нд www.119.mn сайт руу нэвтэрч бүртгүүлээд, хариу аваад орон нутаг зорчих байсан иргэдэд хүндрэл учирч эхэлсэн. Өөрөөр хэлбэл хариугаа авч чадахгүй болсонтой гар утсаар хариуг мэдээлж байх талаар өмнө мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар 11 дүгээр сарын 29,30 болон 12 дугаар сарын 01-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу гарч бүрэн гарч, шивэгдэж дууссан. Тиймээс цагдаагийн постуудад ажиллаж байгаа албан хаагчдын мэдээлэлд очиж, иргэний үнэмлэхний QR дугаарыг уншуулж, гарах боломжтой болсон. Шинжилгээ өгсөн иргэдийн хариу программд орсон байх ёстой. Энэ нь гацсантай холбоотойгоор хариу авч чадахгүй хүндрэл байгаа учир ЭМЯ-наас цагдаагийн даргад албан тоот хүргүүлсэн. Тодруулбал, 29-ноос хойш шинжилгээ өгсөн иргэдийн хариу сөрөг гарсан учир шууд зорчуулах албан тоот юм. Эдгээр иргэд шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу сөрөг гарсан учир 48-72 цагийн дотор орон нутагт нь шууд зорчуулна. Хэрэв тухайн хүн бүртгүүлээгүй, хариу гарсан мэдэгдлээ аваагүй бол зорчуулах боломжгүй гэсэн утга бүхий албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлээс гарах товчоодод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилчид ажиллаж байгаа.
Иргэдэд анхааруулахад шинжилгээ өгсөн, хариугаа авсны дараа орон нутаг руу зорчино. Шинжилгээ хийлгээгүй, хариу аваагүй иргэд орон нутаг руу зорчих боломжгүйг албан ёсоор мэдэгдье.
Харин 0-12 насны хүүхдүүдийн хувьд ээж аавынх шинжилгээг үндэслэн шинжилгээ авахгүйгээр явуулах боломжтой гэж үзсэн. Харин энэ насны хүүхдийг эцэг эхээс өөр, хамт амьдардаггүй хүнтэй хамт орон нутаг руу зорчих тохиолдол шинжилгээ өгнө.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ