С.Ламбаа: Вакцин авахад 300-400 орчим тэрбум төгрөгийн шаардлага гарна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын зөвлөх С.Ламбаа
-"Коронавирусийн эсрэг вакцин авах өртгийн тухай Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанд нэгж тунгийн үнийг 2-5 ам.доллараар тооцсон юм билээ. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээлд арагдаж байгаа үнэ нь 25-37 доллар байгаа. Үүн дээр тээвэрлэлт нэмэгдэнэ. Би өөрөө зовлонг нь мэдэх хүний хувьд хэлэхэд вакцин маш өндөр горимд орж ирдэг, маш өндөр тээврийн зардалтай шүү дээ. Үндсэндээ 300-400 орчим тэрбум төгрөгийн шаардлага гарна.
Манай Улс жил бүр товлолын, хүүхдийн, ханиад томууны вакцинд 20 тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг шүү дээ. Бүх вакциныг бид төсвийн мөнгөөр гаднаас л авдаг байснаас биш хандиваар бага л юм орж ирж байгаа. Тиймээс би хувьдаа улсын төсөвт тодорхой хэмжээгээр мөнгө тусгаад вакцинаа авахад анхаарлаа хандуулах нь зөв. гэж үзэж байна. Цаашид энэ вакцин жил бүр хэрэг болно. Тиймээс төсөвт мөнгө суусан суугаагүй гээд маргаад байх шаардлага байхгүй. Оновчтой шийдвэрлэхгүй бол Эрүүл мэндийн асуудал тоглоом биш. Вакцин хэзээд хэрэгтэй. Төгс эмчилгээний үндсэн арга нь вакцин" гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ