А.Амбасэлмаа: Автобус баазын жолоочийн онош батлагдсан

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Бид өчигдөр 7 тохиолдлын голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа санахгүй байх асуудал гарч байгаа. Өчигдөр автобус баазын жолоочийн онош батлагдсан. Тухайн жолоочийг 11 дүгээр сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарлаж байсан. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус автобус бааз 500-аад ажилтантай. Үүнээс ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулж байна. Бусад автобус баазын 400 гаруй хүний нэрийг гаргаж тандалт судалгаа хийж байна. Шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ