Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд нууц камер байршуулсан хэрэгт IT хариуцсан ажилтанг шалгаж байна


Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсан байсныг илрүүлсэн талаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлээр мэдээлсэн. Энэ хэрэг Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б шалгаж байгаа гэнэ. Уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайдын ажлын албаны өрөөнүүдэд шалгалт хийхээр болжээ.
Ерөнхий сайдын болон Засгийн газрын албан өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг юм.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ