Эрдэнэсийн сангаас зөвшөөрөлгүй зарцуулвал 25 сая хүртэл төгрөгөөр торгох ял дэндүү бага байна

img

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Анх 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хуулийг баталж байжээ. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд эрдэнэсийн сангийн төрөл өргөжиж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Энэ үндэслэлээр С.Бямбацогт нарын гишүүн хуулийг шинэчлэх төсөл боловсуулжээ. Уг хуулиар эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийн санг тооцохгүй түүх соёлын хосгүйй үнэт дурсгалы олон улсын жишгээр эрдэнэсийн санд багтаахаар тусгажээ. Хуулийн төсөл нийтдээ 18 зүйл заалттай аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Зах зээлийн үед Монгол Улсын эрдэнэсийн санг тоносон мэдээлэл байдаг. Одоо Эрдэнэсийн сангийн хөрөнгө ямар байна. Цаашид яаж арвижуулах вэ?

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-1994 онд энэ хууль батлагдсан. Эрдэнэсийн санд хязгаарлагдмал бүртгэлтэй эд зүйл хамаарагддаг байсан. Хувь хүн, аж ахуйн нэгжийн гар дээр байгаа эрдэнэсийг хэрхэн бүртгэх, үнэлэх асуудал учир дутагдалтай байсан. Өргөжүүлэх хүрээнд энэ хуулийг оруулж ирнэ гэж байгаа. Эрдэнийн чулуу, үнэт металл эрдэнэсийн санд бүртгэхээр байсан бол одоо түүхийн үнэт дурсгалыг багтааж өргөжүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Эрдэнэсийн санд Монгол Улсын үнэт зүйл хадгалагддаг. Хэлэлцүүлгийн шатанд дагаж орж байгаа Эрүүгийн хуулийн ял дэндүү бага байна. Эрдэнэсийн санг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зарцуулсан бол 2,7 сая төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно гэж байна. Энэ бол хэдэн тэрбум мөнгөөр үнэлэгдэхгүй хэмжээний эд зүйл аваад явж байна. Хонь мал хулгайлсантай адилтган торгож болохгүй. Байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан бол 5-25 сая төгрөгөөр торгоно гэж байгаа нь бас хангалтгүй. Байнгын эрдэнэс гэдэг гаргадаггүй, хамгийн ховор үнэтэй түүх соёлын өв. Хэлэлцүүлгийн шатанд ялын бодлогыг нэмэгдүүлж, хариуцлагыг чангалах шаардлагатай байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Өмнө нь хуулийн бодлого нь сул байсан. Тиймээс чангатгах үүндээс таван хуульд өөрчлөлт оруулж дээрх заалтыг хийсэн. Сул байна гэвэл энэ заалтад өөрчлөлт оруулж болно. 

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж хариулт авч байна. Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байгаа аж. Үүнд түүх соёлын үнэт зүйлс, алт мөнгөн гулдмай зоос, угсаатны зүйн эд зүйлс аж. Сүүлийн хоёр жил  Эрдэнэсийн санг баяжуулах чиглэлээр хоёр тэрбум төгрөгийн төсөв УИХ баталжээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Эрдэнэсийн санг тонох бэлтгэл ажил эхэлж байгаа юм уу даа.Тэр эрүүгийн хуульд эрдэнэсийн сангиын эд зүйлийг дураараа зарж ашиглавал өгөх ял нь ийм сэтгэгдэл төрүүлж байна.Ашигт малтмалын хуулиа ийм байдлаар баталж аваад монголыг зараад дуусч байгаа шдээ.Бямбацогт ямар санаатай хүн бэ.
2020-12-09
зочин:
Өчигдөр цахим орчинд Э.Одбаярыг ямар ч үндэслэлгүйгээр цагдаагийн байгууллагад саатуулагдсан хэмээн мэдээлэл тарсан билээ. Тэгвэл түүний талаар холбогдогдох албанаас ямар шалтгаанаар саатуулагдсан талаар тайлбар өгөв. Тодруулбал, Э.Одбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 04 цагийн үед СБД-ийн 1-р хороонд байрлах ЗОН олны намын мэдээллийн төв дээр архидан согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлэгдсэн байна . Э.Одбаяр нь АН-н дарга асан С. Эрдэнэгийн хүү бөгөөд тэрбээр гадаадад гацсан монголчуудын эрх ашгийн төлөө идэвхтэй тэмцдэг нэгэн гэдгээрээ олон нийтэд танигдсан юм. Zaluu.mn Бузар Эрдэний Хүү ийм л залилан ,луйварчин болж өсөж байна даа.ХҮН -наманчарууд аа танай нууц эзэн Элбэгдорж,Эрдэнэ нар биздээ
2020-12-08
зочин:
юу гэсэн үг вэ? Төрийн Эрдэнсийн сангаас сайн хулгайл гэж байгаа хэрэгүү? хулгайл тэгээд бага мөнгөөр торгуул тэгээд болоо гэж байгаа юуму тэгвэл луйварчид өөрсдөө хулгайлаад торгуулсан болоод баяжиж суух хэрэгүү? үгүй шүү тэр хулгайчаа бүх хөрөнгийг хуурааж шоронд хийх эсвэл цаазаллах хэрэгтэй шүү дээ хуулиа тийм болгож өөрчлөө МАНАН-гийн луйварчидаа
2020-12-08
Eruul bus:
Butehguie
2020-12-08
ККК:
250,000,000,000 ГУСААД 25 ААР ТОРГУУЛНА . 350,000,000,000 ГУСАХАД 60 САЯЫН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСЫМ...
2020-12-08
Зочин:
2 танхимтай парламент аргагүй л дутагдаж байна даа.30 жил өөрсдийгөө хуягласан далдалсан хууль гаргаад гаршчихсан.Өмнөд солонгост бол цааз эсвэл бүх насаар нь хорих ял авна.Зүгээр л түмэнд хууль гаргасан дүр исгэж өөрсдийгөө эрхлүүлчих юмдаа.Монголд 2 танхимтай парламентаар хянахаас өөр арга зам алга.Наадуул чинь юу гэж өөрсддөө хүнд ял оноох хууль батлах вэ дээ.
2020-12-08
elbegdorjiin ber darga ni bizdee
2020-12-08