У.Хүрэлсүх: Халдварын голомтыг цурманд оруулж чадлаа, ард иргэддээ баярлалаа

Засгийн газар уучлалт гуйж байна
10:45 цаг:
Засгийн газар нээлттэй хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Бид 557,832 хүнээс коронавирусийн шинжилгээг хийж, дүнг гаргалаа. Сүүлийн өдрүүдэд коронавирус шинээр илрэх халдварын тоо харьцангуй цөөрсөн. Тогтоосон голомтуудад халдварыг цурманд оруулж чадлаа. Энэ нь төр, засгаас явуулсан үйл ажиллагааг хариуцлагатай, ухамсартай хэрэгжүүлсний үр дүн. Нийт ард иргэддээ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 14-нөөс бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ. Зарим аймагт энэ сарын 24-нийг хүртэл хөл хориог сунгана.
Өнгөрсөн хугацаанд алдаа оноо гаргалаа. Хүний алтан амь алдсанд Засгийн газар уучлалт гуйж байна гэлээ.
УОК хөл хориог нийслэлд гурав, Архангай, Сэлэнгэ аймагт 10 хоног сунгах санал гаргалаа
10:20 цаг:
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг үе шаттай бууруулж, хөл хориог нийслэлд энэ сарын 14 буюу гурав хоног, Архангай, Сэлэнгэ аймагт энэ сарын 21-нийг хүртэл буюу 10 хоног сунгах саналыг УОК гаргалаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах эсэхийг хэлэлцэж байна
10:10 цаг:
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанд УОК-ын дарга Я.Содбаатар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ