У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид ажлыг ацаглаж болохгүй

Засгийн газрын хуралдаанаар нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нөөс бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг бууруулан, зарим салбарын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан дараах чиглэлийг УОК-т өглөө.
- Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах
- PCR-ийн шинжилгээний нэг өдөрт авах хүчин чадлыг 100 мянгад хүргэх. Нөөцийг гурван сараар бэлтгэх
- Улс, нийслэл, онцгой комисс, яам, газрууд гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийг хийж байв. Гаргасан шийдвэр дунд, анхан шатанд өөрчлөгддөг, нугалаа гардаг.
- ХӨСҮТ, хил, гааль, боомтын хяналт, төмөр замд анхаарлаа улам чангатгах ёстой.
- Цар тахлын талаар бодит үнэн зөв мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх хэрэгтэй.
- Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Ажил ацаглаж болохгүй.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ