Аварч чадаагүй эмчийн буруу юу? Хугацаа алдуулсан УОК буруутай юу?

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас "тархины цусан харвалт" оноштойгоор Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д хүргэгдсэн арван настай охин амиа алдсан харамсалтай явдал гараад байна.

 

Талийгаач охины ээж "Арваннэгдүгээр сарын 18-ны өглөө охин маань гэнэтхэн "Ээж ээ толгой өвдөөд байна" гээд уйлаад босоод ирсэн. Тэгээд толгойгоо бариад бөөлжөөд эхэлсэн. Сумынхаа түргэн рүү яриад үзүүлтэл хоолны хордлого байна" гээд өвчин намдаах эм бичиж өгөөд явсан ч бөөлжсөөр байсан учраас дахиад түргэн дуудаад Зүүнхараа руу хувийн унаагаараа явсан. Тэнд нугасны ус аваад цустай гарч байна, харвалт юм шиг байна гэж оношилсон. Тэр эмнэлэгт нэг хоноод охин маань үүрээр таталт өгсөн. 

 

Ингээд хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Эмээлт, 22-ын товчоон дээр 3 өнгөрч байхад очсон. Тэнд ажиллаж байсан хүмүүс коронатай газраас ирсэн гээд оруулахгүй байсан. Түргэний эмч маань Гуравдугаар эмнэлэг рүү ярьсан корона гарсан бүс нутгаас ирсэн гээд аваагүй. ЭХЭМҮТ-рүү ярьсан, бас авахгүй гэсэн. 

 

Товчоон дээр ажиллаж байгаа хүмүүс эмнэлэг хүлээж авбал танай хүүхдийг оруулна гэдэг шаардлага тавьж байсан. Яах ч аргагүй болоод, хүчилтөрөгч нь дуусах гээд байсан тул жолооч эмч хоёр маань 61-ын гарам хүртэл явсан чинь "Зүүнхараагийн эмнэлгээс яриад яаж ийж байгаад ор" гэж зөвлөсөн тул буцж очоод УОК-оос эхлээд олон газар руу ярьсан. Тэгтэл ашгүй "Эх нялхсын дарга нь ярьж байна. Хүүхдийг чинь хүлээж авъя" гэсэн. Эцэг, эх нь харин тусгаарлагд гэсэн. Улсын том эмнэлэг л бараадчихвал хүүхэд маань аврагдана гэж бодсон тул тусгаарлагдахаар болсон. 

 

Ингээд арваннэгдүгээр сарын 20-ны 10.00 цагийн үед ЭХЭМҮТ хүүхдийг минь хүлээж авсан. Түргэний эмч охиныг маань тэврээд орсон. Нөхөр бид хоёрыг тусгаарлагд гэсэн тул бид өөрсдөө тусгаарлах байр хайгаад арай гэж нэг газар олтол "Энд БНХАУ-ын гурван иргэн байгаа" гээд ойртуулаагүй. Тэгээд бид хоёр хадам эгчийнд очиж хоносон. ЭХЭМҮТ-өөс хүүхдийнхээ биеийг асуухад "Танай хүүхэд сэхээнд орохооргүй хүүхэд байна" гэсэн.

 

Түргэвчилсэн оношлуураар коронагийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Сүүлийн шинжилгээний хариу гарах хүртэл хоёр хоног би охинтойгоо уулзаагүй. Ингээд гуравдахь өдөр нь аравхан минут уулзуулсан. Тэгэхэд охиныг минь "Өөрийн ухаангүй болсон. Тархи нь ажиллагаагүй болж эхэлж байна. Хөдөлгөөн хийхээр энэ бол ухамсарт хөдөлгөөн биш гэж эмч тайлбарласан.

 

Маргааш нь уулзах гээд PCR шинжилгээний хариугаа хүлээгээд л байсан. 119 дугаар руу, УОК руу ярихаар НОК руу ярьсан тусыг олоогүй. ЭХЭМҮТ-өөс шинжилгээний хариу чинь гарсан уу л гээд байсан. 

 

Харамсалтай нь охин маань арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нас барсан" гэж ярилаа. 

 

Харин ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр "Хүүхэд тархины харвалт гэсэн оноштой Сэлэнгийн Зүүнхараагаас Улаанбаатар хотод тээвэрлэгдэж ирсэн. Дарханы голомттой бүс нутгийг дайраад ирсэн болохоор манай эмнэлэг тусгай өрөө гаргаж тусгай эмч сувилагч хүлээн авч бүхий л эмчилгээг цаг алдахгүй хийсэн. Короннавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй.

 

Манайх болон Гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай баг гарч энэ охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юм" гэх тайлбарыг өгсөн байна.

 

Эндээс хэд хэдэн асуудал гарч ирж байна. 

 

1. Коронавирус гарсан голомтод бүс нутаг буюу Сэлэнгэ аймгаас ирсэн тул өвчтэй охиноо эмнэлэгт даатгаж орхиод ээж нь өөрөө тусгаарлагдах байр хайж явжээ. Олдохгүй байсан тул арга мухардаж хадам эгчийндээ очиж хоносон. Эндээс харахад голомтод бүс нутгаас ирсэн иргэнийг хэн хүлээн авч хаана тусгаарлах нь тодорхойгүй аж. 

 

2.Түргэвчилсэн оношлуураар хариу сөрөг гарсан ч PCR хариугаа хүлээсээр хоёр хоножээ. Мөн л хаанаас хэн энэ хариуг өгөх нь тодорхойгүй хүлээсээр охинтойгоо уулзаж чадалгүй охин хорвоог орхижээ.

 

Тэгвэл арван настай охин амиа алдсан явдалд эмчилгээ хийсэн ч аварч чадаагүй эмч, эмнэлгийн буруу юу? Шинжилгээний хариу шаардаж товчоон дээр удааж хугацаа алдуулсан УОК буруутай юу?

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бас л нөгөө 2 пиздаа. Содбаатар, Сумъябазар гэсэн новшнууд хариуцлагаа хүлээж зайл.
2020-12-11
Oюун:
Амьдралын нугчаан дотку явахгуй юм шиг Эмч эмнэлэгийн Албан хаагч, торт ажиллансад будуулэг боловсрол нэмгэн тэнэг зангаа хаяаач Хэлэх муу уг алга даа
2020-12-11
Зочин:
Чи битгий цэцэрхээд бай.Харвалт өгсөн бол хагалгааны зөвхөн хотод л хийдэг юм.Юманд бас уяан хатан бодолтой хандаж харьцаж байх хэрэгтэй
2020-12-11
зочин:
хэн ч буруугүй үнэндээ цус харвасан хүүхдийг нааш цааш нь машинаар зөөсөн нь үнэндээ үхэлд хүргэсэн байх хойшид эцэг эхчүүд хүүхдээ сайн харж хандах үгийг нь сайн сонсох анхан шатны үзлэг хийж байгаа эмч нар анхаарлаа сайн хандуулж хүнийг аврах хүн чанартай зөөлөн сэтгэл гаргаж мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж байх
2020-12-11
Зочин:
Чи битгий цэцэрхээд бай.Харвалт өгсөн бол хагалгааны зөвхөн хотод л хийдэг юм.Юманд бас уяан хатан бодолтой хандаж харьцаж байх хэрэгтэй
Zochin:
EMY d hulhaich nar ajilladag uchur emch nar ni hun alaad baival gadnaas tuslamj avch huvaaj udehed ni ashigtai baidag tul aluurchdaa umguuldug ym.
2020-12-10
Батжаргал:
Ер нь УОК НОК хон ямар ч чадамж гүй хүмүүс энэ хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй
2020-12-10
иргэн:
Манай эмч нар чадвар сайн шүү.ЭМ ийн бүх эмч сувилагч нараа өмөөрч явдаг шүү.Бид чадна.
2020-12-10
Zochin:
EMY d hulhaich nar ajilladag uchur emch nar ni hun alaad baival gadnaas tuslamj avch huvaaj udehed ni ashigtai baidag tul aluurchdaa umguuldug ym.
irgen:
hyyhed tarhinii uvchintei bolj emch nar haa haanaa yagaad emchilj chadaagyi ve.bygdiig zailuulj medleg chadvartai hudamjind yavaa emchees ajild av.hairan ohin um ma ni mad me hum
2020-12-10
Baruunharaagiin mal udaasan
2020-12-10
Зочин:
Ер нь манай эмч нар чадвар мэдлэг тааруугаас болж хүмүүс ямар их аврагдах боломжоо алддаг болдоо түүнийг нь ч томчууд мэддэг болохоор шууд гадагшаа явдаг биз
2020-12-10
иргэн:
Манай эмч нар чадвар сайн шүү.ЭМ ийн бүх эмч сувилагч нараа өмөөрч явдаг шүү.Бид чадна.
Zochin:
Tarhi ni dorgij hudulsnuus tarhund ni havan uussen ued nugasnii us avsnaas nugas tarhi ruu turj havchigdan tatalt uusdeg.Ehneesee l buruu emchilsen ym bish uu.EHEMUT iin emch nar ehiig ni uulzuulahgui baij huuhdiinhee bieiin baidliig asuuhad ni Tanai huuhed seheend orohoorgui huuhed baina gej helsniig bodohod tarhind ni tsus harvasan gedeh yu l bol gej bodogdoj baina.Emch nart sanuulahad Tus hurgej chadahgui bol bitgii gai bol.
2020-12-10
11:
Сэтгүүлчид гэж нэг олгой толгойтой улс байх юм, юм сайн унш, ойлгохгүй бол бүү асуу, бич..
2020-12-10
Зочин:
Аль Аль нь арьсаа хамгаалаад өнгөрнө биз ийм л байдалтай байгаа ш дээ хэрвээ халдвар тархалт дэгдэлт болвол юу болж яах нь илт л харагдаж байна одоо тэгээд гаднаас хүн заавал оруулна удахгүй хоёр дахь давалгаа эхэлнэ ч гэх шиг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй шийдвэр гаргах юм
2020-12-10
zochin:
Setgvvlch nobsh min emneleg emchilgee hiisen gd yariad bn dandaa hagalgan butargsan yu ch hiihgvi baij vmhii amaaraa dari teselsen nobshiin setgvvlchid
2020-12-10
уншигч:
Яахаараа 10 настай хүүхэд орны ар руу унадаг юм. зүгээр хэвтэж байгаад унахад харвалт өгөх үү. Яагаад зөөвөрлөж болохгүй гэж хэлээд байхад дур мэдэн машинаар авчирсан юм. нугасны ус авахуулсан хүнийг хөдөлгөж болохгүй шүү дээ. нэгэнт хүндэрсэн бол мянган бурхан хүрээлээд ч нэмэргүй гэдэг. Сайн төрөл олох болтугай
2020-12-10
зочин:
тархины цус харвалт,менингит зэрэг өвчнийг тээвэрлэж болохгүй заалттай байдаг,тээвэрлэвэл амь насанд аюултай гэж үздэг,тухайн газарт нь зохих эмчилгээг сайн хийж сайжрахаар нь шилжүүлэх асуудлаа шийдэхгүй,манайхны байж байгаа царай,хайран хүүхэд,тэгээд дараа нь бүх бурууг бусдаас хайж ,сэтгүүлчид маань хар бараанаар хачирлаж бусдын анхаарлыг татна
2020-12-10
10 nastai huuhed tarhinii harvalttai bsan geheer aimar bna shuu. Tarhi tolgoindoo gemtel avsan bsan yum boluu, tolgoi ruugaa huchtei tsohiulj bsan yum bish bgaa?! Ger buliin huchirhiilel dald helbertei bsan yum bish bgaa? Yutai ch mash haramsaltai. Huurhii min hunii nyalh ur. Um mani bad me hum.
2020-12-10
Khenchbish:
20хоногийн дараа нэг юм энд тэндээс дуулж сенсаци дэгдээх нь хэний ЗӨВ бэ?
2020-12-10
zochin:
boon chiregdel ,boon zovlon ymar chechuug tuulaa be???, emch, YOK EMY ter schdar said ed nar dandaa muu ajilladag, cheleedech ajillaa saijruuldaggui zasgiin gazar odoo tanar bugd zailchgaa???,
2020-12-10
Yamar hetsuu yum be? Ene ulsad amid yavah batalgaa algaa. Yana daa yana.
2020-12-10
emchiin buruu.bayalag dargatai ni ogtsruulah yostoi
2020-12-10