Энэтхэг болзошгүй дайнд бэлтгэн, зэвсэг нөөцөлж байна

Дайн гарсан тохиолдолд 15 өдөр тулаан явуулахад шаардлагатай зэр зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг Энэтхэгийн Засгийн газар зэвсэгт хүчиндээ зөвшөөрчээ. Энэ талаар албан ёсны эх сурвалжтайгаар Times of India сонин мэдээлсэн байна.
"Дорнод Ладакхад Хятадтай зөрчилдөж буй үед Энэтхэгийн армид Хятад болон Пакистан гэсэн хоёр фронтоор 15 өдрийн турш тулаан явуулахад зориулан зэр зэвсгийн нөөцийг 15-l түвшин хүртэл нэм эгдүүлэхийг зөвшөөрсөн" хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Зэвсгийг гадаадын болон Энэтхэгийн үйлдвэрлэгчдээс худалдаж авах гэнэ.
Өмнө нь Энэтхэгийн зэвсэгт хүчин 40 өдрийн тулаанд зориулсан зэр зэвсэг нөөцлөх ёстой байсан ч зэвсэг хадгалах болон цэргийн шинэ тактиктай холбоотой хүндрэлийн улмаас энэ түвшнийг 10 өдөр болгон бууруулж байв. Эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэгийн арми их хэмжээний пуужин болон танк, артиллерийн сум худалдан авсан бөгөөд үүнд 500 тэрбум рупи буюу 67,8 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ.
Эргэн сануулахад, Энэтхэг, БНХАУ-ын хил дээр байх Ладакхын дорнод хэсэгт хоёр орны цэргийн алба хаагчид тав болон зургадугаар саруудад мөргөлдсөнөөс хойш нөхцөл байдал хурцадсан юм. Эдгээр мөргөлдөөнд Энэтхэгийн 20 гаруй цэрэг, Хятадын 45 цэргийн алба хаагч амиа алдсан байна. Үүний дараа Энэтхэг болон Хятад энэ бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлсэн бөгөөд одоо энд Энэтхэг, Хятадын тус бүр 50 мянга орчим алба хаагч байрлаж байгаа аж.
Хятад Энэтхэгтэй хил залгаа бүсийн дагуу цэргийн хуаран барьж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ