“ЭНТРЕПРЕНЕР-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ жил өнжинө

img

 

МҮХҮАТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны онцлох аж ахуйн нэгжийг тодруулах 24 дэх удаагийн “ЭНТРЕПРЕНЕР-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ жил цуцалж байгааг мэдэгджээ.

 

Хөл хорионы нөхцөл байдал бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар буурсан тул ийнхүү өнжих шийдвэр гаргасан байна. Цар тахлын халдварын тархалтын улмаас Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шат дараатай шилжүүлж, хөл хорио тогтоогоод байгаа.

 

“ЭНТРЕПРЕНЕР” нь тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар аж ахуйн нэгжүүдийг өрсөлдүүлэн дүгнэдэг. МҮХАҮТ-ын судалгаагаар хатуу хөл хорио тогтоосноос хойш 150 гаруй мянган хүн ажлын байраа алдсан байна. Цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-19