ВИДЕО: Ж.Эрдэнэбатын асуудлаар ОУПХ хэрэг нээн шалгаж байгаа

img

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсонтой холбоотой асуудлаар ОУПХ хэрэг нээсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-ОУПХ-ноос хууль зөрчиж, хорьж, ял эдлүүлснийг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын парламентын холбооны дүрмийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг нээсэн. Энэ хэргийг судлах ажлын хэсэг гаргаж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэдээллийг холбогдох байгууллагад өгч байна. Энэ асуудал УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны анхааралд байгаа. 

 

Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүй барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж дэд хороо, байнгын хороо үзэж байгаа. Энэ бол хувь хүний, нэг гишүүний, нэг намын асуудал биш. Энэ халдашгүй эрх нь УИХ-д байдаг.

 

Ж.Эрдэнэбатын цаана, УИХ-ын гишүүн бүрийн цаана ард түмэн байдаг, ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаад олгож буй халдашгүй байдал олгож байгаа. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх эрх нь Ерөнхий прокурор тайлбарлаж, дэд хороо хэлэлцэж, УИХ олонхоороо шийддэг. Энэ тохиолдолд прокурор энэ асуудлыг оруулж ирээгүй, шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй байгаа юм. Хувь хүн гэхээс илүү ард түмэнд хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа  юм. Нэг намын нөхөр, найз нөхөд гэдэг утгаар байнгын хороо, дэд хороо хандаагүй. Хэн ч байсан ном журмаараа явах ёстой  Яг ямар үндэслэлээр энэ тохиолдолд яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал тавьсан ч одоогоор ямар нэг бичиг ирээгүй.

 

Шүүх УИХ-ын гишүүнд биш Ерөнхий сайдад нь холбогдуулж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг өмгөөлөгч нарт нь хэлсэн байсан. Бид энэ асуудлыг олон улсын байгууллагаас ирүүлсэн бичигт хариу өгч, холбогдох тайлбарыг авах гэж оролдож байна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм болов уу гэж бодож байна. ОУПХ хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентаар, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлнэ. Энэ өөрөө бидний хувьд их бодууштай, сургамж авах ёстой зүйл. Сая Европын холбооноос шинэ дүрэм, журмууд гарсан. Европын холбоо баталсан хуулиараа бусад улс орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ тавих хамгийн том шалгуур нь хүний эрхийн асуудал гэдэг хууль баталсан. Өөрсдийнх нь гаргасан тайлбараар олон улсын суурь хэр хэмжээ, гэрээ фактууд зөрчсөн бол Европын холбоо тусламж дэмжлэг байх эсэх, харилцаа хумигдах эсэхийг бид өөрсдөө шийднэ гэсэн үг.  Европын холбоо мэдээж ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх гэлээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ