УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Өнгөрсөн долоо хоногт АН их хурлаа хийсэн. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хийж батлан, УДШ-д бүртгүүлснээр хэрэгжиж эхэлнэ. Коронавирусийн халдвар тархсан энэ үед намын их хуралдаа зориулж хониор туслах хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ аянд 7 мянга орчим хонь хандивласан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Олонхийг ажил хийхгүй байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч ажиллахдаа хойрго байна. Заавал хэлүүлж, шахуулж хөдөлж байна. Засгийн газарт мөнгө байгаа. Монголчууд төр засгийн шийдвэр гарвал дэмжээд явдаг ард түмэн. Гэтэл гаргаж байгаа шийдвэр нь судалгаа, тооцоогүйгээс болоод буцдаг. Үүнд нь удаа дараа хэлүүлж, зөвлөж байна. Зарим тохиолдолд "бяр байхад ухаан хэрэггүй" гэсэн зарчмаар ажиллаж байна гэв.
Н.Нягт
Уншиж байна |