УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирч байна


УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл өнгөрөгч арваннэгдүгээр сард цацагдсан.
Түүний гэргий Ч.Сэлэнгэ "Гэр бүлд минь эрүүл энхийг хүсэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа .Ханийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байна. Алтан гартай эмч нартаа баярлаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний өвчний оношийн талаар тодорхой мэдээлэл үгүй ч цахим орчинд нойр булчирхай, гадны нөлөөтэй хордуулсан гэх мэт таамгийг дэвшүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ