ФОТО: Д.Нямхүү эмчийн “бууралтсан” 12 сар

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Харин коронавирусийн дотоодын анхны халдвар энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж өнөөдрийн /2020.12.22/ байдлаар Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 544, нийт батлагдсан тохиолдол 1006-д хүрээд байна.
Халдварын тэргүүн эгнээнд цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ жагсаж, хичээл зүтгэл гарган “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа. Эдгээрээс ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн зүс царай, зан төрх бууж морддог орчлонгийн жамаар буцан одох гэж буй 2020 онд гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг сонирхуулж байна.
2020.01.30

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.
2020.02.01

Д.Нямхүү: Ухань хот руу манай төвийн хоёр эмч, ГХЯ,-ны төлөөлөл болон нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийт 47 хүн томилогдон явж 31 том хүн нэг хүүхдийг эх оронд нь авчирлаа.
2020.03.12

Д.Нямхүү: Франц улсын иргэн Монголд эмчлүүлэхээр сэтгэл шулуудсан.
2020.04.27

Д.Нямхүү: Сайхан мэдээ дуулгахад 47 хоног эмчилгээ хийсний үр дүнд Франц улсын иргэний бүх шинжилгээний хариу сөрөг гарсан тул "Энхсаран" амралт сувилалд шилжиж байна. Монгол эмч нар Франц иргэний биеээс коронавирусийг зайлуулж чадлаа. Энэ хүн маш хүнд ирсэн. Тэр өдрөөс дэлхий биднийг харж эхэлсэн. Бид жишиг боллоо. Гадаад улсын иргэнийг эдгээж, сайхан хандсаны хариуг бусад улс орон харж, манай улс орны иргэдэд сайхан хариу барих болов уу гэж бодож байна.
2020.05.02

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн эмчилгээний үр дүнд Франц улсын иргэн 47 хоног эмчлүүлсний дараагаар эдгэрч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Өнөөдөр /2020.05.02/ өглөө "Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцлаа. Франц иргэнийг Монгол улс бүрэн эдгээсний баталгаа болгож бээлийгүй гар барьж амны хаалтаа авч тэврэн мэндэлсэн.
2020.06.09

Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа, 10 хүн байртай боллоо. /Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин батламж гардуулав/
2020.07.11

Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, 681 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020.09.09

Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо
2020.10.26

Д.Нямхүү: Гурав хоногт коронавирусийн 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020.11.28

Д.Нямхүү: Хүнд хүмүүсээ алдахгүйн тулд онцгой анхааран ажиллаж байна.
2020.12.08
Д.Нямхүү: Дэлхийд ховорхон нүүдэлчид коронавирустэй нүүр тулсан. Давж гарна. Давж гардаг болохоор даваа гэж байдаг. Цар тахлыг баталгаатай давж гарч нэг л мэдэхэд 5-10 жил өнгөрч түүх болно. Коронавирус биднийг амраах болно. Бид ялна. Вакцин гарна. Өчүүхэн хугацаа үлдлээ. /Улаанбал ярилцлагын нэвтрүүлэг/
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ