Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Х.Булгантуяа сонгогдлоо

img

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) цахим хурал 10 цаг 00 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ирц, хэлэлцэх асуудал танилцуулан өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, түүний намтрыг товч танилцуулав.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Төрийн албаны анхан дунд шатанд нэг цаг минут ч байж үзээгүй амьдрал ажил мэдэхгүй, хувийн хэвшилд аар саар зүйл хийж ашиг орлогын хойноос явсан нөхдүүд гэнэт улс төрд орж шууд сайд гишүүн дарга болдог жишиг тогтлоо. Боловсролтой гэж баахан гарал үүсэл тодорхоогүй гадны цаас цуглуулсан бодит амьдралд шингэцгүй анкетний хойноос хөөцөлдөгсөд жоохон харь хэл гадарладаг болсон ухаантай улс төрд олширч байгаагийн нэг гэж харагддаг. 1998 онд 10 төгссөн тэгээд 2006 онд төгссөн бол 1998-2001, 2002 он хүртэл хаана явсан байхав. Ядаж анкетаа тодорхой бичиж баймаар юм
2020-12-23