Сайжруулсан шахмал түлшний борлуулалт нийлүүлэлт хэвийн байна

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нөөцийн талаар “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.
-Шахмал түлшний нийлүүлэлт ямар байна вэ? Өдөрт хэчнээнийг нийлүүлж байна вэ?
-Нийлүүлэлт хэвийн байгаа. Дүүрэг дүүргийн борлуулалтын цэгээс ирж байгаа захиалгаас хамаарч байна. Өдөрт дунджаар 3000 тонныг нийлүүлж байгаа.
-Цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор шахмал түлшний худалдан авалт буурсан уу?
-Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын 2020 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тонныг 75 мянган төгрөгөөр энэ сарын 03-наас 2021 оны 4 дүгээр сарын 01 хүртэл худалдахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор иргэд шахмал түлшийг нөөцлөх асуудал гарч байгаа. Шахмал түлшний худалдан авалт нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байгаа.
-Зорилтод бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй олгохоор болсон. хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?
-Зорилтод бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хүргэгдэж дууссан. Өөрөөр хэлбэл зорилтод бүлгийн нэг өрхөд 1 тонн сайжруулсан түлш олгогдсон гэсэн үг.
-Шахмал түлшний нөөц ямар байна вэ?
- Одоогийн байдлаар 48000 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна.
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлсэн үү? Нийслэлд шахмал түлш борлуулах хэдэн цэг байна вэ?
-Өнөөдрийн байдлаар идэвхтэй ажиллаж байгаа 686 цэг байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ