ВИДЕО: Нийт иргэдийн дунд өвчлөл тарах магадлал өндөртэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Уг хуулийн төслийн үйлчлэх хугацааг сунгах саналыг оруулж байгаа юм. Хэлэлцыэж байгаа асуудалтай холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулав.
Шадар сайд Я.Содбаатар:
-Баянзүрх дүүргийн иргэн дээр хоёр удаа шинжилгээ хийхэд гарсан. Төмөр зам дээр мөн тухайн иргэнд давтан шинжилгээ хийхэд гараагүй. Нийт иргэдийн дунд өвчлөл тарах магадлал өндөртэй байна. Есөн дүүргийн зургаад нь ойрын хавьтал байгаа. Тийм учраас бид нислэг цуцалсан. Бусад орнуудад ч нислэгээ цуцлах, хилээ хаах арга хэмжээ авч байна. Өвчлөл учраас хүнд байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэр гэдэг үг байдаг. Цаашдаа зөвхөн zoom-ээр хуралдах хэрэгтэй. Гишүүд чат, мессэжээр асуултаа ирүүлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Энэ хуулийн төсөлд амьдралтай заалт тусгагдаагүй байна. Албаны хэдэн үг л байна. Хүнсний хангамжийн хямрал яг одоо болж байна. Өндөг, ногооноос эхлээд тасраад эхэллээ. Удахгүй хүнсний хямралд бодитой нүүрлэх нь. Сургалтын төлбөрийг дараагийн сместрт тооцох асуудал яаж туссан бэ. Өмгөөлөгч нарыг ажлаа хийх боломжоор хангаж өгөөгүй байна.
Шадар сайд Я.Содбаатар:
Хүнсний нөөц хангалттай байгаа. Хариуцлагатай үед хариуцлагатай үг хэлэх хэрэгтэй. Өндөг, нарийн ногооны хүндрэл үүссэн. Нийт өндөгний 50 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Нарийн ногооны хангамжийг бид анхаарч байна. Өндөгний нөөцийг одоо 7 хоногоор татсан. Өмгөөллийн байгууллагын асуудлаар хуулийн заалт нэмж оруулаагүй.
Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг хаасан байгаа. Харамсалтай нь хууль зөрчиж мэдээлэл алдагдаж байна. Хувийн нууцтай холбоотой асуудлыг дахин өргөн барихаар хуульдаа оруулж байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ