Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг батлав

img

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэг хийсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 52 нь буюу нийт гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийг нийт гишүүдийн 50 нь дэмжсэнээр эцэслэн батлав.

Энэ хууль батлагдсанаар 10 мянган ААН, байгууллага 30 тэрбум төгрөгийн алданги, торгуулиас чөлөөлөгөдх тооцоо гарсан байна.

Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн хийсэн юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар оруулж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

 

Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ