ВИДЕО: Аймгуудын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг СУНГАЛАА

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. УОК-оос оруулсан санал дэмжигдсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэжээ.
Мөн хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоохоор сунгалаа. Ингэхдээ тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйлчилгээ хэвийн явах юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ