Тусгаар тогтнолын талбай утасгүй интернеттэй боллоо

img

Нийслэлийн Тусгаар тогтнолын талбайд утасгүй интернетийн бүс нээгдлээ. Мэдээллийн технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон энэхүү үйлчилгээг Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Ард кино театрын урд талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Сансарын үйлчилгээний төвийн гадаа талбай, Эрх чөлөөний талбай, Цэрэндоржийн гудамжинд хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын эхний үе шат амжилттай хэрэгжиж, Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбайд Wi-Fi бүсийг байгуулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ