Пелоси: Трампын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх ёстой
2021-01-11

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг аюултай хэмээн нэрлээд Вашингтонд болсон эмх замбараагүй байдалтай холбоотойгоор түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Харамсалтай нь өнөөдөр гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа хүн нь ухаангүй, тогтворгүй аюултай Ерөнхийлөгч. Бид түүнээс хамгаалагдах хүртэл дахин хэдэн өдөр үлдлээ. Гэхдээ тэр хэдийнэ өөрийнх нь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай ноцтой зүйл хийсэн" хэмээн Пелоси мэдэгджээ.

 

Түүнчлэн Трампыг албан тушаалаас нь огцруулах асуудал хэлэлцэгдэж байгаа хэмээсэн байна. Энэ мэдэгдлээс өмнө, Трампын импичментийн асуудал дахин сөхөгдсөн талаарх мэдээлэл гарсан бөгөөд Трампад импичмент зарлавал тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болно гэж Пелоси мэдэгдэж байлаа.

 

Харин Ардчилсан намын сенатч Жо Манчин Трампад импичмент зарласнаас шүүхэд дуудсан нь илүү үр дүнтэй хэмээн үзсэн байна. Учир нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден эрх мэдэлдээ очихоос өмнө конгресс импичментийн асуудлыг шийдэж амжихгүй тул энэ асуудлаар хөөцөлдөх нь ямар ч утгагүй хэмээн тэрбээр үзжээ.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын зургааны өдөр Конгресст Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэх үеэр ордны гадаа үймээн дэгдэж, Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу дайран орсон юм. Эмх замбараагүй байдлын улмаас таван хүн амиа алдсаны дотор цагдаагийн алба хаагч багтаж байв. 

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
Энэ эмэгтэй л хамгийн муухай нь, өдий болтол улс төрд яагаад байлгаад байдаг юм бэ
2021-01-11