Газар хөдлөлтийг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй
2021-01-12

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн 2020 онд нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.

 

 

Япон улсад 1995 онд болсон их газар хөдлөлтийн үеэр 20-30 мянган хүн гэрийнхээ тавилгад дарагдсан байсан. Эдгээр хүмүүсийн 92 хувийг найз нь, хөрш нь, ах дүү, аав ээж нь аварсан бөгөөд зарим нь  өөрөө өөрийгөө аварсан бол найман хувийг нь Онцгой байдлын алба хаагчид аварсан байдаг аж. Үүнээс аливаа гамшгийн үед иргэдэд гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, аврах, гамшгийн үед биеэ гэмтээхгүйгээр амь насаа аварч чадах чадвар, мэдлэгийг олгож чадах юм бол гамшгаас амь үлдэх боломжтой гэдэг сургамж үлдсэн.

 

Газар хөдлөлтийн урьдчилан таамаглаж болно. Гэвч чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Хүн бүр ойрын хугацаанд хаа нэгтээ аялахгүй байлаа ч үүргэвч  бэлдэж, түүндээ бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн зэргийг хийж, гамшиг нүүрлэсэн үед хэрэглэхэд зориулан гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөж байна.

 

 

 

Энгийн өдрүүдэд амьдралд огт хэрэг болдоггүй, хэрэглэсэн ч хаячихдаг зүйлс гамшгийн үед маш их хэрэг болдог аж. Тухайлбал гялгар уутаар хугарсан гарыг чиг барьж боох, сойх зэрэгт ашиглах боломжтой. Мөн цэвэр устай саваар гал асаах, сонингоор аяга хийж хоолоо идэж болох юм байна.

 

Энэ мэтчилэн газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах арга ухаанд суралцаж, хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх дадалд суралцахыг Онцгой байдлын газраас ард, иргэдэд анхааруулдаг.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Huatad oros 2 gazar dor tsomiin turshilt hiigeed ter ni manaid noloolood bgaa yum bish biz
2021-01-12