Замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор тэсэлгээ хийжээ

img

Өнөөдөр 13:00 цагт Улаанбаатар–Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд  замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Арж капитал” ХХК-ийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн байна. 

 

Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Тэсэлгээ хийхийн тулд пасспорт батлуулах ёстой. үүнд чичирхийлэл, агаарын цохих долгион зэргийг тооцсон байх,ҮҮнийг хянаж батлах бас хэрэгжүүлэх
2021-01-18
Бодлын хулгайч:
Хайрга хэрэгтэй юу Хүний амь чухал ууу Хэний компани юэ
2021-01-18