Үсчин, гоо сайхныг нээхгүйн ШАЛТГААН

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатарт 3600 гаруй үсчин, гоо засалч үйл ажиллагаа эрхэлдэг байна. Эдгээр хувиараа хөдөлмөр эрхлэгчид коронавирусийн нөхцөл байдлын улмаас тогтоосон хязгаарлалтын улмаас орлогогүйдэж, үйл ажиллагааг нь нээх хүсэлтийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд удаа дараа тавьсаар байгаа аж. 

 

Үсчин, гоо сайхны газруудыг нээх боломжгүй шалтгааныг Захирагчийн ажлын албанаас ингэж тайлбарлалаа. 

 

"Үсчин, гоо засал нь дундаас дээш эрсдэлтэй гэдэг ангилалд ордог. Үсчин, гоо сайхныг нээхэд ДЭМБ-аас тавьж байгаа 15 минутын хязгаартын хугацааны асуудал байна. Өөрөөр хэлбэл үсчинг нээхэд ойрын хавьтал гэдэг нэршил дээр тавигдаж байгаа хугацааны асуудал тулгараад байгаа юм. 

 

Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын улмаас хөл хорио тавигдсан үеэс эхлэн салбаруудын эрсдэлд хэд хэдэн хүчин зүйлийг онцлон эрэмбэ тогтоосон. Тухайлбал эдийн засгийн статистик тооцдог 90 гаруй ангилал байна. 

 

Үйл ажиллагааг нь хязгаарлаад байгаа салбарууд хүний бөөгнөрөл үүсгэх нөхцөл байдалтай, анхдагч хэрэгцээ биш. Мөн цаашлаад хяналт тавих боломжийг харж үзэж байгаа. Улаанбаатар хот халдварын голомт хэвээр байгаа энэ үед хүнсийг бараатай харьцуулах байдлаар хандахгүйгээр эрсдэлийн үнэлгээг гаргаж эрэмбэлж байгаа гэдгийг ойлгохыг хүсч байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шал худалаа хорио цагдаа нар нь мөнгө аваад л өмнөговь болон аймагруу хүн зөөж бна гэсэн бздээ
2021-01-19
Дарга нарын эхнэрүүд хувийн шүдний эмнэлэгтэй учраас шүдний эмнэлгүүд нээгдсэн. Харин хөөрхий үсчингүүдийг харин ч нэг бөх дарга нар дээрэлхэж элдэв эрсдэлтэй хэмээн хашиж боолоо. Гэтэл шүдний эмнэлэг харин ч илүү эрсдэлтэй.
2021-01-18
zochin:
baraani delguuruud tavilgiin delguur hushig zahilaga neehed bolohgui gej u
2021-01-18
Хаха:
Хэхэ, энэ эрчүүд маань хүн үү, алмас уу гэж ялгахад бэрхтэй болоод байна шүү. Үнэндээ зоогийн газартай л дарга байна уу гэхээс үсчиний салонтой дарга гэвэл бусад нь шоолох байлгүй дээ.
2021-01-18
ШАЛТГААН БИШ БАЙНА.:
Цайны газар, зоогийн газраас л илүү эрсдэлтэй байв гэж дээ.
2021-01-18