"Өргөө" амаржих газраар үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн АНХААРАЛД

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, эх нярайг ХӨСҮТ-д өчигдөр /2020.01.19/ шилжүүлсэн.
Улмаар нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд дараах эмнэлэгүүдэд шилжүүлэн ажиллахаар болжээ.
Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд "Гурван гал" эмнэлэг, Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд "Амгалан" амаржих газарт, Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд "Өргөө" амаржихын тусгайлан бэлдсэн байранд үзүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ