ШУУД: 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.20/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирус илэрсэн. Тухайн орцонд өмнө батлагдсан хоёр тохиолдол байсан. Тиймээс тухайн орц хоёр дахь тохиолдлоор бүртгэгдэж НЭМГ-аас шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байна. Үүний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн нэг эмч халдварт өртсөн.
Тиймээс ЭХЭМҮТ-д халдварын хариу арга хэмжээ авч нийт 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Урьдчилсан байдлаар 600 гаруй хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн Монос эмийн сантай холбоотой тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрсэн. Тухайлбал, нэгдүгээр төрөхөд төрсөн эмэгтэйн гэр бүл нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж төрсөн ээж, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэлгчид нийт 357 хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 741 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1067 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1568 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1033 байгаа. Өнөөдрийн байдлаар 523 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 466 хүн хөнгөн, хүндэвтэр 48 хүнд 7, маш хүнд 2 байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ