Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өглөө

img

Коронавирусийн халдвартай дөнгөж амаржсан эмэгтэйг зүй бусаар эмнэлэг хооронд тээвэрлэсэнтэй холбогдуулан иргэд, олон нийт Улсын Онцгой комиссын гишүүдийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. 

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. 

Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд Я.Содбаатар "Бид коронавирустэй тэмцэх тэмцэлд очих цэгээ харж байсан юм. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-д хамтран ажилласан явдал талархлаа илэрхийлж байна. Ингээд Улсын Онцгой комиссын даргын хувьд Монгол Улсын Шадар сайдын албанаасаа огцорч байгаа өргөдлөө хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүүлж байна. Дахин хэлэхэд нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаа. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд бид халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жилийн турш бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тул бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан.

Эрүүл мэндийн салбарын 57 мянган ажилчин бий. Хариуцлагагүй цөөн хүний үйлдлээс болж нойр, хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхныг үгүйсгэж болохгүй шүү гэдгийг та бүхнээс хүсч байна. Ингээд Эрүүл мэндийн сайдын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно" гэж мэдэгдлээ. 

Сүхбаатарын талбайд цугласан иргэд, олон нийтийн жагсаал үргэлжилсээр байна. 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Sodbaatar bas galiin pront gechihjee yasan ih dain husej baidgiim dee naad neg teneg ugee odoo bolioch. Erunhii said ni hurtel gardan baildaan ch geh shig
2021-01-21
Иргэн:
Орос смартфон утаснууд 200000 төгрөгийн үнэтэй байна.
2021-01-21
Айлын аав гадна ажлаа эхнэрүүд дотоод ажлаа хариуцдагтай адил ЭМЯ бодлого чиглэлээ, НЭМГ эмнэлгүүдээ сайн хариуцаад явсан бол юу гэж алдаа гарахвийдээ.НЭМГ.ын Төмөрбаатар энэ олон сар таг дуугүй маш хариуцлагагүй шигдсэн шүү. Огцрох ёстой.
2021-01-21
Зовлонгийн түргэн нь дээр дээ Хэд хоног сайн амар даа залуу хүмүүс
2021-01-21
Уншигч:
Чоно борооноор гэж. Хөөрхий эмэгтэйгээр далим болгож хүнд цагт хутгууш хийлээ дээ ан ба бусад намынхан
2021-01-21
Sumyabuzar araas ni dagaad yav
2021-01-20
Sarangereliin saltaanii khavchuurga gedeg aldartai khun dee ene munkhsaikhan
2021-01-20
Зочин:
Хууль гууль болжээ Хариуцлагагүй хүмүүсээс хамт олон нь ард иргэдэд ч донсоллоо 2 залуу огцрох нь зөвөө Шүүдэг нь олшроод хийдэг нь цөөрсөн цаг хойно Америк маягийн ардчилал сн хөгжиж эрх гэж цээжээ дэлдэгсэд их болсон эрин Ковид Зуднаас л бушуухан гарахсан Тогтвортой бодлогоор хандаж тайвнаар Асуудалд нухацтай байцгаая
2021-01-20
Mash zuv ene 2 pyaldaga yavsan ni deer
2021-01-20
Ene munkhsaikhan ugaasaa butekhgui nukhur baisiin mergejiliin khumuusiikhee ajiliig uur deeree avaj duraaraa durgij bsan nukhur bolj bolj ashgui
2021-01-20
Irgen:
Ter Uuganbayar gegch etgeediig ogtsuul bas
2021-01-20
ter gok-iin tenderiin horoo darga nariig haraaraa. dargiin tanilkompani bol yamarch huuramch materialtai baisan tendert n yalj bna
2021-01-20
иргэн:
Содбаатар огцорох нь зөв олон жил дарга хийсэн нямхүү мэтийг огцоруулах нь зүйтэй.Эрүүл мэндийн сайд харамсалтай.Олон жил дарга захирал хийсэн ваакуумжлагдсн хүмүүсийг солих хэрэгтэй.Их сургуулийн захиралуудыг мөн адил
2021-01-20
Нэргүй:
ЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…

Хууль дүрмийг улөндаа гишгэнэ гэдэг монгол улс орноо устгаж сөнөөнө гэсэн үг монгол сөнөж устах замдаа орлоо
2021-01-20
иргэн:
сая тарчихлаа жагсаал
2021-01-20
зочин:
Хэн ч мэдэхгүй, чанарын баталгаагүй Энэтхэг вакцин авч ард түмнээ хордуулах бус, дэлхийд танигдсан чанартай Оросын вакцин авах шаардлагыг төр, засагт хүргэхийг ний ухаант монголчуудддаа уриалж байна.
2021-01-20
ter sumyabazaraa bas hooj zailuul
2021-01-20