ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг чөлөөллөө

Дөнгөж амаржсан эмэгтэйг коронавирустэй гэх шалтгаанаар зүй бусаар тээвэрлэж ХӨСҮТ-д хүргэсэн үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж, Сүхбатаараын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.
Хариуцлага алдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас гарчээ.
Үүссэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ