Ш.Адьшаа: А.Отгонбаатар надаас хамгаалалт хүссэн учир би зөвлөхөөрөө авсан
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийлээ. "Үнэн ба зөв" намын дарга н.Отгонбаатар өчигдөр Сүхбаатарын талбайд "Шаахайтай жагсаал" эхлүүлсэн. Тэрбээр Ш.Адьшаа гишүүний зөвлөхөөр ажилладаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Өчигдөр Сүхбаатарын талбайд залуучуудыг хамарсан цуглаан болсон. Эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг дургүйцсэн залуус хэн нэг нам, улстөрчийн захиалгагүйгээр цугласан. Энэ ажиллагаанд оролцож, анх талбайд гарч, үзэл бодлоо илэрхийлсэн залаа миний зөвлөхөөр А.Отгонбаатар ажилладаг гэдгийг дэлгэлээ. Сарын өмнө А.Отгонбаатар надад хандаж "үнэн хэлсний төлөө би маш их дарамтад байна. Та надыг хамгаалалтдаа аваач" гэсэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах эрхгүй. Тиймээс би зөвлөхөөрөө авсан. Түүнийг одоо цагдаа, тагнуулын газар шалгаж байгаа юм билээ. Миний зүгээс болон АН-ын зүгээс түүнийг жагсаал зохион байгуулах талаар мэдэгдээгүй. Иргэнийхээ үзэл бодлоор тэр жагсаал хийсэн. Иргэдээ үгээ хэлэх нь эрхтэй. Би үнэний дуу хоолой болсон тэр залууг хамгаалалтад авах шийдвэр гаргасан гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ