Ерөнхий сайд У.Хүрэлсүх МЭДЭГДЭЛ хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг Удирдах зөвлөлдөө танилцуулж, МАН-ын бүлэг дэмжжээ.
Тиймээс уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы хуралдаанд оруулах юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 16:00 цагт олон нийтэд хандан мэдэгдэл хийхээр болоод байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ