ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстой
2021-01-21

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж байна. Тэрбээр: 

 

-Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй үйл явдал хийсэн. Хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн хариуцлагагүй үйлдэл болсон. Эцэг хүний хувьд, улсын Ерөнхий сайдын хувьд хариуцлагагүй үйлдэл эмзэглэсэн. Тэр эмэгтэйн гэр бүлд чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсч байна. 

 

Монголын төрийг шударга, ард иргэддээ ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг Засаг байгаасай гэж хүсдэг.   Би итгэл найдварыг эр хүний ёсоор хариулъя гэж хичээж ирсэн. Дэлхий нийтийг цочроож байгаа энэ хүнд цаг үед Засгийн газар бүхий л боломж нөхцөлөө дайчилж ажилласан. Бидэнд амжилт бүтээл байгаа, алдаа оноо  байгаа. Алдаа гарвал хариуцлагаа хүлээж чаддаг төр, засаг байх ёстой.

 

Харамсалтай нь бүрэн бүтнээрээ ажиллаж чадсангүй, сэтгэл зовниж байна. Өчигдөр залуучууд талбай дээр жагсаал цуглаан хийсэн нь зөв. Бид та бүхний шаардлагыг хүлээж авч байна. Би энэ хариуцлагыг үүрэх ёстой. Энэ бол ёсзүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдлага байх ёстой. Гаргасан алдаагаа хэн нэг рүү шидэж, өөрөө ард нь үлдэх нь удирдагч хүний зан биш. Миний танхимын хоёр хүн өргөдлөө  өгсөн. Танхимаа байгуулахдаа элэг бүтэн ажиллана гэж бодсон. Би хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж байна

Гэрэл зургийг MPA.mn

Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдийн тайван жагсаалыг хөрөнгө санхүүжүүлж, улстөржүүлсэн. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгахыг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмний  эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй зөвхөн улс төрийн сонгуульдаа анхаарч байна. Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээр нь Үндсэн хуулийн дагууу Монол Улсын Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой. Төр түвшин, түмэн олон амгалан байх нь төрийн өндөрлөг гэдэг ҮАБЗ-ийн гурван гишүүний асуудал байдаг. Тийм учраас би улс төрийн үймээн самуун гарч, төр засаг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэх вий гэж урьдчилан сэргийлж, би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Надад үйл ажиллагаагаа явуулах боломж алга боллоо. Тийм учраас огцорч байна. Маргааш, нөгөөдрийн дотор багтаж шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын хүнд үеийг даван туулах ёстой.

 

Надад итгэл үзүүлж, саналаа өгч, миний төлөө сэтгэлээ зориулж, дэмжиж байсан ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие улс төрөөс явж байгаа юм биш Монгол Улсынхаа зүтгэнэ. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Хүүк одоо нэгмөсөн будаа
2022-12-31
Eronhiilogchiin songuuliin omno ingej yarij baijee ene bol 2 magadgui 3-r uzegdliin heseg baih
2022-12-26
Зочин:
Хүкэд сайхан далим гарч дээ.
2021-01-22
Иргэн:
Бүсгүй хүнд, дөнгөж төрсөн хүүхдэд хандсан байдал нь зохимжгүй үйлдэл. Нөгөө талаас ганц хоногийн дотор энэ олон хүн, залуучууд цуглаан хийсэн нь аргагүй сайн зохион байгуулалтын үр дүн гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үгээ хэлэх эрх байгаа боловч хэний дэмжлэгээр, ямар зорилгоор өчигдрийн цуглаан зохион байгуулагдав.?
2021-01-21
Uugan.od:
Iim udirdagch Mongold bgaa l ym bn ih amjiltand tsaahsdaa hurne de
2021-01-21
Genco horlogchin gej unen yum bna.
2021-01-21