Орост сар, ангараг дээрээс ашигт малтмал хайх төхөөрөмж зохион бүтээжээ

Оросын Шинжлэх ухааны академийн Сансрын судалгааны хүрээлэнд Ангараг болон саран дээрээс ашигт малтмал хайн илрүүлэх боломжтой төхөөрөмжийн анхдагч загварыг боловсруулжээ. Энэ загвар Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн дээр протоны хурдасгуур дээр туршсан талаар РИА Новости мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр "Сарнаа явагч-геологич"ийг бүтээх ажил гурван жил үргэлжилсэн гэнэ. Энэхүү сарнаа явагч нь ойролцоогоор 30 сантиметрийн өргөнтэй зурваст хөрсний элементийн найрлагийг тодорхойлох, ховор болон үнэт металлуудыг илрүүлэх чадвартай аж.
Төхөөрөмж нь хуурамч ажиллахаас хамгаалагдсан энэ нь судалгааны чанар өндөр байгааг илтгэж байна гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ