Хавьтал болсон хүмүүс утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх асуудал гарч байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.24/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол ойрын хавьтал ажлын газар гэсэн хавьтлуудаас халдвар илэрч байгаа ч хүрээ хязгаар тэлэгдсээр байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Дүүргүүдэд батлагдсан тохиолдлыг танилцуулбал,

 

  • Баянгол дүүрэгт 158
  • Баянзүрх дүүрэгт 420
  • Сүхбаатар дүүрэгт 40
  • Сонгинохайрхан дүүрэгт 76
  • Хан-Уул дүүрэгт 53
  • Чингэлтэй дүүрэгт 43 тус халдвар бүртгэгджээ.

 

Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй байх, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй зочид буудал бусад газруудаар явах асуудал гарч байна.

 

Сүүлийн үед хүнс, худалдааны байгууллагууд нээгдэж байгаа. Иргэд гадуур чөлөөтэй явж байна. Тиймээс халдварт өртөх эрсдэл өндөр байгаа. Шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зай барихад анхаарах шаардлагатай байна.

 

Халдвар авсан хүнтэй хавьтал болсноо хэлэхгүй санаатай, санамсаргүй явах асуудал их байгаа тул иргэд аль аль талдаа анхаарах шаардлагатай.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хомс мэдлэгтэнгүүд нь тахал биш зүгээр л ханиад шүү дээ гэж ард түмэнд санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгсөний гай их гарч б на. Тэр хүмүүстэй хариуцлага тооцрх хэрэгтэй.
2021-01-24
Harin tiimee.
2021-01-24
Хомс мэдлэгтэнгүүд нь тахал биш зүгээр л ханиад шүү дээ гэж ард түмэнд санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгсөний гай их гарч б на. Тэр хүмүүстэй хариуцлага тооцрх хэрэгтэй.
Zochin:
Havital bolson humuus utsaa avahgui bna geed gomdolloh bish huuliin omno hariutslaga huleeh yostoi biz dee.busad humuust sanaatai haldaah geed bna gesen ug uu.huulitai oron sh dee busad humuusiin amid yavah erhend haldaj bna gesen hereg bishuu
2021-01-24
Harin tiimee.