Мексикийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусийн халдварын шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар Твиттер хуудсандаа бичжээ.
"Харамсалтай нь надаас COVID-19 илэрсэн гэдгийг та бүхэнд дуулгаж байна. Шинж тэмдэг хөнгөн, гэхдээ би эмчилгээ хийлгэнэ. Урьдын адил өөдрөг байна, бид хамтдаа үргэлж урагш тэмүүлнэ" хэмээн Мексикийн Ерөнхийлөгч бичжээ.
Даваа гарагт болох өглөөний хуралдаан дээр түүнийг Дотоод хэргийн сайд орлох бол өнөөдөр товлогдсон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар хэлэлцээ хийх төлөвлөгөөгөө таслахгүй хэмээн мэдэгдсэн байна. Нэгдүгээр сарын 25-ны өдөр Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцан, Мексикт Оросын коронавирусээс сэргийлэх вакциныг нийлүүлэх тухай хэлэлцэх аж.
Энд дуулгахад, Мексикт цар тахал эхэлснээс хойш 1.75 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 150 мянга гаруй хүн нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ