ШУУД: Барьцаалан зээлдүүлэгчдийн хүүг төрөөс гаргах нь зөв үү

УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Ломбард, барьцаалан зээлдүүлэгч нарын асуудлыг оруулж ирж байгаад дэмжихгүй байна. Барьцаалан зээлдүүлэгчийн хүүг төрөөс гаргах нь зөв үү. Зээлийн апплекшнуудыг хамруулбал их тоо гарна. Ломбард гэдэг бол шууд утгаараа ТҮЦ гэсэн үг. "ТҮЦ"-нийхээ амыг барих бодлого явуулж байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Covid-19-ийн талаарх хуулийн 7.6 алдаатай байгаа нь төслийн хэлэлцүүлгийг алдаатай болгож байна. Хоёрт, бид маш олон хуулийн төслийг хэлэлцэх санаа оноог хэлэлцэж байна. Хамгийн гол асуудал гүйцэтгэл дээр байна. Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал маш чухал зүйл. Мэдээллийн нэгдсэн сантай болно гэдэг маш чухал асуудал. Хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг нь зөрчихгүй байх нэн тэргүүний асуудал.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Ломбардны харилцаан дээр зохицуулалт хэрэгтэй байна. Төр эдийн засгийг зохицуулах хэрэгтэй. Давагдашгүй хүчин зүйл үүссэн үед төр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй юм. Энэ гэрээний харилцааг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Банк, ББСБ-ууд зах зээлийг эзэлж байгаа нь үнэн. Зээлийн хүүг бууруулах дээр хууль санаачлах эрх байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ