МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохоос "татгалзав"

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих санал хураалтад тус байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүнээс 13 нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, У.Хүрэлсүх, Г.Ганболд нар эсрэг санал өгөв.
Харин санал хураалтаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн санал татгалзсан талд гарч, техникийн алдаа гарсанд тайлбар хийж, "дэмжсэн" талд өгсөн гэдгээ протоколд тэмдэглүүлэв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ