ШУУД: Өнөөдөр Засгийн газрыг бүрдүүлнэ

img

 

"Оюунтолгой"-н асуудлаар УИХ Засгийн газар ажлын хэсэг байгуулахыг хүслээ

 

 

10:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүсэлтийн дагуу байр суурийг нь сонслоо. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой"-н асуудлаар тэмцэл өрнүүлээд байгаа. Би гишүүн С.Ганбаатартай гурван удаа уулзсан. Өнөөдөр УИХ Засгийн газартай хамтарч нэн яаралтай ажлын хэсэг гаргаж, асуудалд цэг тавих шаардлагатай байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлын эхэнд хэлэлцүүлж өгөх горимын санал гаргав гэлээ. 

 

Санал хураалтаар уг горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

- Өнөөдөр асуудлаа шуурхай хэлэлцэж, Засгийн газраа бүрдүүлнэ гэдгийг онцоллоо. Ингээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Амарсайхан Бадрал гэдэг хоер хунийг энэ засагт оруулбал дамбуу юм болно доо
2021-01-29
Зочин:
Юуг нь бүрдүүлэх юм бол угаасаа бүрэн засгийн газар байж
2021-01-29
Зочин:
Эд нарт хун хуйтэнд олсголон зарлаж бгаа нь хамаагуй юм бна л даа яах солиод огно доо
2021-01-29