Шинэ Засгийн газрын сайд нарын сураг

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байна. Энэ Засгийн газарт зарим сайдуудыг улираан томилохоор шийдвэрлэжээ. Үүнд:
-
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
-
Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр
-
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
-
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
-
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд:
-
Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан
-
ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж
-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Уртнасан
-
Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
-
Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Батцэцэг
-
Соёлын сайд Ч.Номин
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан яригдаж байна.
Харин Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг улираах, шинэ хүн томилох эргэлзээтэй байгаа аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ