ОХУ: Гэрээсээ ажиллаж байгаа ажилтнууд зохистой хувцаслах ёстой гэж үзжээ

img

Гэрээсээ ажиллах үедээ ажилтнууд ажил хэрэгч дүр төрх мөрдөх журмыг Оросын 10 компани тутмын нэг нь мөрдүүлж байгаа гэнэ. Ийм шаардлагыг үйлчлүүлэгч, удирдлага, бусад ажилтнуудтай видео холбоогоор харилцаж байгаа ажилтнуудад тавьж байгаа талаар Комсомольская правда мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байгууллагуудын 10 хувь нь ажлынхаа явцад цахим уулзалтад оролцдог, гэрээсээ ажиллаж буй ажилтнуудад зайлшгүй мөрдөх хувцаслалтын журмыг тогтоожээ. Ажил олгогчид гэртээ байгаа ч ажил хэрэгч, нямбай дүр төрхтэй байхыг ажилтнуудаасаа хүсч байгаа гэнэ. 

 

Ийм журмуудыг  санхүүгийн салбарын компаниудын 15 хувь, үйлдвэрлэлийн салбарын байгууллагуудын 12 хувь нь боловсруулан хэрэгжүүлж бйгаа аж. Харин мэдээллийн технологи болон барилгын салбарынхны ердөө зургаан хувь нь гэрээсээ ажиллахдаа хувцаслалтын журмыг баримтлах үүрэг өгсөн байна. Зуугаас 1000 хүртэлх тооны ажилтантай компаниудын 15 хувь орчим нь гадна төрхийн дүрмийг мөрдөж байгаа бол жижиг бизнесүүдийн хувьд энэ үзүүлэлт ердөө долоон хувьтай байгаа аж. 

 

Ажил олгогчдын ихэнх нь албан ёсны цахим хурлын үеэр хэрхэн харагдахаа ажилтнууд нь өөрсдөө сайтар ойлгодог гэж итгэж байгаа бөгөөд Оросын компаниудын 79 хувь нь хувцаслалт, дүр төрхтэй холбоотой ямар нэг шаардлага тавиагүй байна.

Хөл хорионы үед гэрээсээ ажиллах ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ