Засгийн газрын тэргүүн сайд нараа танилцуулж, батална

img
Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын сайд нарыг хэлэлцэн, дэмжсэн байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд

  • Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Н.Уртнасан

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар

  • Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан

  • Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа

  • Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан

  • Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар

  • Батлан хамгаалах яам - Г.Сайханбаяр

  • Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар

  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан

  • Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх

  • Соёлын сайд - Ч.Номин

  • Эрүүл мэндийн сайд - С.Энхболдыг томилохоор тус тус дэмжжээ. 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг батална.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ заалтаар 39 зүйлд: 

3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

 

4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэж заасан. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд "Засгийн газрын бүрэлдэхүүнийг батална" гэдгийг онцолсон. Намрын чуулган завсарлах хуулийн хугацаа тулсан, цар тахлын энэ үед Засгийн газрыг яаралтай ажилд нь оруулах цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан  Засгийн газрын бүрэлдэхүүнийг шуурхай батлахаар болжээ. Тиймээс тун удахгүй УИХ Засгийн газрын сайд нарыг танилцуулна, батална. 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ Засгийн газар Умхий хошногоноос доор Засгийн газар Болсон, яагаад гэвэл Нямдорж гэдэг Чотгор шугэлсэн
2021-01-29
Энх-Амгалан БШУС-д болж байна
2021-01-29
munhsaihantai neg angi sh tee mungu nam
2021-01-29
Nyamdorj zamaas ni zailsan odoo khuuk ursuldugchgui erunkhiilugchid devshine !! Nyamkag tankhimaas devshuulekhees aigaad suudal uguud uuruu sugarch uldej baigaan saindaa bish
2021-01-29
Nomingoo ch chirne l dee uur arga baikhgui kkkkkkkkkkkkk
2021-01-29
Зочин:
Өөрийн эрх мэдэлгүй байж юуг нь танилцуулах гэсэн юм бол бүгд шахуу буцаад суудал дээр сууж байгаа хүмүүсийг ганц хоёр хүнийг өөрчлөхийн тулд тэгж Сүржигнэх хэрэг байсан юм уу
2021-01-29
S. ENKHBOLD SAID HAHAHAHAHA, TENEG YAVDAL, YAMAR CH UDIRDAH CHADVARGUI HUN SH TEE BOLIOCHEE
2021-01-29