Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох гэж байгаа. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг тус Байнгын хорооны даргаас чөлөөлж, дараагийн Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яаралтай хэлэлцэх хуультай гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ