Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалтай тэмцэх бидний шийдэл цогц байх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОБЕГ-т ажиллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид дайнтай үед ажиллаж амьдарч байна гэж ойлгож болно. Дэлхийн II-р дайнаас хойш 2 сая орчим хүний амь насыг авч одсон анхны тохиолдол энэ цар тахал болоод байна. Зөвхөн Монгол Улс бус дэлхий даяар хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Тиймээс энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүн та бүхнээс ихээхэн хамааралтай.
Өнөөдөр би сайхан зүйл ярьж та бүхнийг магтах гэж ирээгүй. Өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийх ёстой гэдгийг хэлэх гэж ирсэн. Онцгой байдлын алба цас, зуд, гамшиг энэ бүхэнд сайн хариу үзүүлдэг. Гэхдээ цар тахал та бүхний хувьд шинэ зүйл байсан. Өвөлжилт хүндэрнэ гэдэг бол нэг асуудал цар тахал бол цогц асуудал юм гэдэгт бид алдаа гаргасан. Цар тахал цогц асуудал учраас бидний шийдэл цогц байх ёстой. Хоорондоо уялдаа холбоо тааруу ажиллаж байсан. Иргэдтэйгээ олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой байсан. Боломжийг бүтэн ашиглаж чадаагүй. Тиймээс ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт гаргаж, удирдлагын арга барил менежментийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
Нэгдүгээрт вакцин оруулж ирэх ёстой. Бид цар тахлыг хөөх бус урьдчилсан сэргийлсэн, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ