ШУУД: Бид "Оюутолгой"-н гэрээг сайжруулах талд ажиллана

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдаж байна. Монголын тал үр ашгаа хүртэх ёстой. Бид гэрээг сайжруулах талд ажиллана гэв. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Харилцан ашигтай ажиллах зарчмыг бид тавьж байна. Бизнес харилцан ашигтай байх ёстой гэв.
-2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ