Тусгаарлалтын хоногийн тоог багасгаж, вакцин хийлгэсэн иргэдэд стандартад нийцсэн паспорт олгоно

Шадар сайд С.Амарсайхан холбогдох сайд нарт үүрэг болголоо. Үүнд:
-
Гурав, дөрөвдүгээр сард гадаадад байгаа иргэдэдээ татан авах ажлыг зохион байгуулж, сард 10-14 удаа тусгай үүргийн нислэгт бэлтгэхийг хангах,
-
Тусгай үүргийн нислэгийн хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтыг хийх,
-
Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах байрыг нэмэгдүүлж, тусгаарлах байрны орчин нөхцөлийг төлбөрөөс хамаарч гурван ангилалд хуваах, иргэд өөрөө сонголтоо хийх,
-
Тусгааралалтын хоногийн тоог багасгах,
-
Гэрээр тусгаарлагдсан иргэдийг технологийн шинэ шийдэл, цахим хэлбэрийг ашиглан хяналтад байлгах,
-
Вакцин хийлгэсэн иргэдэд олон улсын стандартад нийцсэн паспорт бэлтгэж, олгох асуудлыг судалж хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ