Теле хичээлийн хамрагдалтаар Сэлэнгэ тэргүүлж, Дархан-Уул аймаг сүүл мушгижээ

Нээлттэй нийгэм форумаас гаргасан судалгаагаар теле-хичээлийн хамрагдалтаар Сэлэнгэ аймаг 95.3 хувиар улсдаа тэргүүлж байгаа бол Дархан-Уул аймаг 55 хувийн хамрагдалттайгаар сүүл мушгижээ.
Энэхүү судалгааны хүрээнд Улаанбаатар хотын айл өрхүүдийн теле-хичээл үзэх боломж 84.8 хувь, хөдөө орон нутагт теле-хичээл үзэх боломж дунджаар 61.2 хувь, улсын хэмжээнд дунджаар 73.0 хувь гэж тооцоолсон байна. Харин БСШУСЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн үүнээс харьцангуй өндөр хувиар дүгнэсэн нь судалгаанаас харагдав.
Судалгааны дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ