Астразенека вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

 

Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв. БНЭУ-аас 150 мянган тун вакцин авах болсныг дурдаж цаашид Оксфордын Астразенека вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.  

 

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Цаашид Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Omnod Afrik uls astrazenekag butsaahaar bolson
2021-02-20
irgen:
hamgiin muu yzyylelttei hogiin umaar yah geed baigaa malnuud ve... naadah chin mutaztai virus bol ordo 20-30han % iin yzyylelttei bna gej bna shdee, uildverlehiig tyr zogsoozon um shdee, hayand baigaa horshoosoo avahgui ergyy toriinhon yah geed bna daa
2021-02-20
зочин:
Монголын төрийн уламжлал шиг л байна даа.
2021-02-19
зочин:
Монгол төрийн уламжлал шиг л сонсогдож байна
2021-02-19
lundegee:
Uulsan buhendee demjleg uzuuhiig hussen maygtai guilaga hiigeed bhaar uulzah amitan mud oldohoo baichih viidee!!!
2021-02-19
зочин:
Монгол төрийн уламжлал шиг л сонсогдож байна