Б.Болдсайхан эмчийн мэс засал амжилттай болж эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр /2021.02.19/ 19:00 цагт газардав.
Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна.
Энэ нислэгээр "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, "Зүрх мартахгүй" төслийн санаачлагч мэс засалч Б.Болдсайхан ирсэн. Тэрбээр БНСУ-д ходоодны хорт хавдрын улмаас мэс засал хийлгэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ